Өмчийн хяналт, ашиглалт, дотоод аудитын хэлтэс

Эрхэм зорилго:

Нийслэлийн өмчийн эзэмшил, ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах үүднээс хяналт шалгалт хийж тайланг удирдлагад танилцуулан, илэрсэн зөрчил, алдаа дутагдлыг арилгах, дахин давтахгүй байх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах;

Газар, хэлтэс, албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийж тайланг удирдлагад танилцуулан илэрсэн зөрчил, алдаа, дутагдлыг арилгах талаар холбогдох газар, хэлтэст санал, зөвлөмж өгөх, биелэлтийг хангуулах замаар байгууллагын дотоод аудит хяналт, шалгалт хийх;

Нийслэлийн  өмчит байгууллагуудын хөрөнгийн хөдөлгөөнд хяналт тавих, үндсэн хоёр чиглэлд хяналт шалгалт, дүн шинжилгээ хийх, шаардлагатай арга хэмжээг авч ажилласнаар байгууллагын үр ашигтай, тасралтгүй байдлыг сайжруулах 

Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг: 

 

·      Бодлогын баримт бичиг, төлөвлөгөө, хамтран ажиллах гэрээ зэрэг баримт бичгүүдээр хүлээсэн үүргийн хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг сайжруулах талаар шаардлагатай тохиолдолд зөвлөгөө өгч ажиллах;

·    Байгууллагын стратеги зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөө, холбогдох бусад баримт бичгүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтэд хуулийн хугацаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх;

·      Холбогдох хууль, тогтоомж, тушаал, шийдвэр, албан даалгаврын хэрэгжилтэд сар бүр хяналт шинжилгээ, үнэлгээ хийн удирдлагыг мэдээллээр хангах;

·      Байгууллагын үйл ажиллагааны үр дүнг Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт /KPI/-ээр үнэлэх ажлыг зохион байгуулах, удирдлагыг мэдээллээр хангах;

·     Төсвийн хөрөнгөөр бий болсон барилга байгууламж, зам талбай, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг ашиглалтад оруулах улсын комиссын бүрэлдэхүүнд ажиллах, санал өгөх;

·      Нийслэлийн Засаг даргын захирамжаар эрх шилжин ирсэн худалдан авах ажиллагааг зохион байгуулах;

·      Эргэлтийн бус хөрөнгийн комиссын хурал зохион байгуулах;

·      Хяналт, шалгалтын жилийн төлөвлөгөөг боловсруулан, батлуулж, тухайн жилийн турш төлөвлөгөөт хяналт, шалгалтыг хийх;

·      Нийслэлийн өмчийг эзэмшин үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн өмч хөрөнгийн эзэмшилт, өөрчлөлт, захиран зарцуулалт, ашиглалт, хамгаалалтад эрх хэмжээний хүрээнд шалгалт хийн, зөрчлийг арилгах арга хэмжээ авах;

·     Нийслэлийн өмчийн барилга байгууламж эзэмшигч, ашиглагчийн барилга байгууламжийн хувийн хэрэг хөтөлж, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаж зориулалтын дагуу ашиглаж буй зэрэгт хяналт тавих, судалгаа гаргах, дүгнэлт, санал боловсруулж шийдвэрлэх;

·     Үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажлын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг зохион байгуулах, хяналт тавих;

·     Төрийн болон өмчийн бусад хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллага, иргэд түрээсээр эзэмшиж буй нийслэлийн өмчийн барилга байгууламжид хийх хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгох, хянан баталгаажуулах ажлыг журамд заасны дагуу зохион байгуулах;

·     Татан буугдсан, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон байгууллагуудад гарсан зөрчил, маргааныг судалж хуулийн дагуу шийдвэрлүүлэх;

·      Байгууллагын тайлан балансад бүртгэлтэй барилга байгууламжийн эзэмшилт, ашиглалт, данснаас хасагдсан хөрөнгийн үйл ажиллагаа, өмч хувьчлал, тээврийн хэрэгслийн нээлттэй дуудлага худалдаанд хяналт тавих;

·      Удирдлага болон өөрийн санаачлагаар хэлтэс, нэгж, албан хаагчдын үйл ажиллагаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийж, илэрсэн зөрчил, алдаа дутагдлыг арилгуулах, дахин гаргахгүй байх, гарахаас урьдчилан сэргийлэх талаар холбогдох албан тушаалтанд хандаж хугацаатай үүрэг даалгавар, санал зөвлөмж өгөх, биелэлтийг хангуулах, холбогдох албан тушаалтан биелүүлээгүй тохиолдолд түүнд хууль, тогтоомжийн хүрээнд сахилгын шийтгэл ногдуулах тухай саналыг удирдах албан тушаалтанд танилцуулах;

·      Байгууллагаас зохион байгуулсан сонгон шалгаруулалт болон түрээсийн гэрээний биелэлтэд хяналт тавих;

·      Иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өмч хөрөнгийн холбогдолтой өргөдөл, гомдол, маргааныг судлах, холбогдох шийдвэр гаргуулах, өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн явцад хяналт тавих;