БИДНИЙ ТУХАЙ
ЭРХЭМ ЗОРИЛГО
Нийслэлийн өмчийг эзэмших, ашиглах, хамгаалах оновчтой бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх замаар өмчийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх, эзэмшил, ашиглалтыг сайжруулж, эдийн засгийн чадавхыг дээшлүүлэхэд оршино.
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь анх хотын эдэлбэр газрыг үнэлэх, түрээсийн төлбөр хураах, барилга байгууламжийг үнэлэх, дахин үнэлгээ хийх, түрээсээр ашиглуулах, албан ажлын байрны зохицуулалт хийх чиг үүрэгтэйгээр Улаанбаатар хотын Ардын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 1991 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 36 дугаар тогтоолоор “Хотын Өмчийн газар” нэртэй, 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.

Нийслэлийн Засаг даргын 2001 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 19 дүгээр захирамжаар нийслэлийн Өмчийн газрын нэрийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар болгон өөрчилж, Захиргаа, санхүү, аж ахуйн хэлтэс, Өмчийн бүртгэл хяналтын хэлтэс, Өмчийн төлөөллийн хэлтэс, Өмч хувьчлалын хэлтэс гэсэн 4 хэлтэс, нийт 47 ажилтантайгаар бүтэц, орон тоо батлагджээ.

Засгийн Газрын 2012 оны “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” 190 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/23 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газрын албаны чиг үүргийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хариуцуулснаар Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-19/А-24, 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А-83/А-394 дүгээр хамтарсан тушаал, захирамжийн дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь шинэ бүтэц, зохион байгуулалтад орж 11 хэлтэс, 9 дүүргийн Өмч, газрын харилцааны албатай ажилласан.

Засгийн Газрын 2016 оны “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” 08 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/626 дугаар захирамжаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хэрэгжүүлж байсан чиг үүргээс газрын харилцаатай холбогдох чиг үүргийг Нийслэлийн Газрын албанд шилжүүлснээр Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь өмчийн харилцаатай холбоотой чиг үүргээ дангаараа хэрэгжүүлэх болж, 4 хэлтэс, 65 албан хаагчийн бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллаж ирсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, тэдгээрийн орон тооны хязгаарыг батлах тухай” 100 дугаар тогтоолоор тус газрын нийслэлийн Өмчийн харилцааны газрын нэр Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар болон өөрчлөгдсөн тул Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/241 дүгээр захирамжаар Захиргаа санхүүгийн хэлтэс, Өмчийн мэдээлэл, хяналт, ашиглалтын хэлтэс, Өмчийн төлөөлөл, менежментийн хэлтэс, Өмчийн бүртгэл, хувьчлалын хэлтэс гэсэн 4 хэлтэс, ашиглалтын захиргаа, нийт 57 албан хаагчтай ажиллаж байна.

БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ