Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтэс

        Эрхэм зорилго: Төрийн албаны стандартын удирдлага, захиргааны болон хүний нөөцийн менежментийн үйлчилгээгээр хангах, байгууллагын дарга бусад албан тушаалтны хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд техник-зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх, байгууллагын үйл ажиллагааны дотоод хяналтыг хэрэгжүүлэх замаар байгууллагын хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх, газрын үйл ажиллагаа, бодлого, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад хяналт тавих, удирдлагыг мэдээллээр хангах, хууль тогтоомжийн хэрэгжилт, холбогдох шалгуур үзүүлэлтийг хянаж санал, зөвлөмж гаргах, Төсвийн тухай, Төсвийн шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагааг зохион байгуулж, газрын хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх. 

Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг:

 

·      Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын

     мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийн зорилтууд, нийслэлийн өмчийн харилцааны талаар гарсан бодлого,

     шийдвэр, хууль тогтоомжийн хэрэгжилт, биелэлтийн явц, үр дүнг тодорхойлох;

·      Засгийн газрын мөрийн хөтөлбөр, нийслэлд хэрэгжиж буй үндэсний болон дэд хөтөлбөр, Нийслэлийн иргэдийн

     Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг дарга болон бусад холбогдох дээд байгууллагаас гаргасан

     шийдвэрүүдийн биелэлтийг гаргах;

·      Нийслэлийн өмчтэй холбогдон гарсан зөрчил маргааныг шүүх, хууль хяналтын байгууллагад хянан

     шийдвэрлэхэд итгэмжлэл олгогдсон тохиолдолд төлөөлөн оролцох, шүүхэд тайлбар, холбогдох нотлох баримт

     гаргаж өгөх, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

·      Өмчийн харилцаатай холбоотой дүрэм, журам болон байгууллагын дотоодод мөрдөгдөж байгаа эрх зүйн актад 

     нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн боловсруулах асуудлыг бусад хэлтэстэй хамтран зохион байгуулах;

·      Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэлтсүүдийн саналыг үндэслэн, бодлогын баримт бичигтэй уялдуулан 

     боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, батлуулах, хэрэгжилтийг  ханган ажиллахад

     хяналт тавих, тайлан гаргах;

·      Нийслэлийн өмчийг түрээсээр эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах: түрээслүүлэгчийг сонгон шалгаруулах,

     түрээсийн гэрээ байгуулах, дүгнэх, түрээсийн гэрээг коджуулан санхүүгийн программд нэгтгэж баталгаажуулах;

·      Нийслэлийн засаг даргын захирамжаар данснаас хасагдсан барилга байгууламж, тээврийн хэрэгслийг хоёрдогч

     түүхий эдийн зориулалтаар худалдан борлуулах, тээврийн хэрэгслийн нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулах;

·      Эргэлтийн бус хөрөнгийн хөдөлгөөн хариуцсан комиссын данснаас хасах шийдвэртэй татан төвлөрүүлсэн

     хөрөнгөнд үнэлгээ хийх, худалдан борлуулах;

·      Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлага бодлого, чиглэлийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион

     байгуулах, төрийн албан хаагчдын сахилга дэг журам,  ёс зүйн хэм хэмжээг сахиулах, хүн хүчний нөөцийг зөв

     байршуулах, хүний хөгжлийг дээдэлсэн менежмент явуулах, хүний нөөцийн нэгдсэн системд мэдээллийг тогтмол

     шинэчлэн оруулах;

·      Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилт, албан хаагчдын үйлчилгээний стандартын хэрэгжилт, ёс зүйн

     байдалд хяналт тавих;

·      Өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулах;

·      Санхүү, нягтлан бодох бүртгэлийн холбогдох хууль, Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллах, нягтлан

     бодох бүртгэлийг олон улсын стандартад нийцсэн нэгдсэн программаар хөтлөх, санхүүгийн дотоод хяналт шалгалтыг

     сайжруулах, байгууллагын төсөв зохион батлуулах, батлагдсан төсвийн дагуу хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй

     зарцуулах, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжийг судалж зохион байгуулах, ногдол ашиг, түрээсийн төлбөр,

     өмч хувьчлалын орлого, худалдан борлуулсан хөрөнгийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх;

·      Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд холбогдох дүрэм, журам, зөвлөмж, зохион байгуулалт, захирамжлалын баримт

     бичгийн стандарт боловсруулж, мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүргийг

     хэрэгжүүлэх;

·      Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж, байгууллагын цахим

     хуудсыг ажиллуулж, баяжилт хийх, төрөл бүрийн чиглэлийн

     мэдээллийн сан байгуулах,  НИТХ болон НЗД-ын зөвлөлийн хуралд өргөн барих танилцуулга, хэвлэлийн эх бэлтгэх,

     байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хэвлэлийн эх, танилцуулга, шторк, реклам бэлтгэх, арга хэмжээнүүдийг

     баримтжуулж, фото архив үүсгэх, мэдээ, мэдээллийг байгууллагын цахим хуудсанд оруулах;

·     Байгууллагын үйл ажиллагаанд орчин үеийн мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх, аюулгүй байдлыг ханган,

     хэвийн тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх,

     компьютеруудын гадаад дотоод сүлжээний үйл ажиллагааг хангах.