Өмчийн менежментийн хэлтэс
Эрхэм зорилго: Нийслэл, дүүргийн өмчит үйлдвэрийн газар болон нийслэлийн өмчит, нийслэлийн өмчийн оролцоотой компанийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх, засаглалыг сайжруулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх, нийслэлийн өмчийн ашиглалт, хамгаалалт, захиран зарцуулалтад хяналт тавих, өмч хувьчлалын ажлыг зохион байгуулах.
Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг:
Нийслэл, дүүргийн өмчит үйлдвэрийн газар болон нийслэлийн өмчит, нийслэлийн өмчийн оролцоотой компанийн хувьд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудын зорилтот түвшинг батлуулах, захиралтай контракт байгуулах, гэрээний биелэлт дүгнэх, балансын шинжилгээ хийх;
- Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дүрэм, бүтэц, орон тооны дээд хязгаарыг судлан боловсруулах, шийдвэр гаргуулах;
- Нийслэлийн өмчит болон нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөл, Удирдад ажиллах төлөөлөгчийг томилох, чөлөөлөх асуудлаар шийдвэр гаргуулах, нийслэлийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
- Нийслэлийн өмчийн хуулийн этгээдээс дагаж мөрдөх төлөвлөлт, ашиг орлогын хуваарилалт, цалин хөлс, нормативын талаар эрх бүхий байгууллагын санал дүгнэлтийг авч холбогдох хэлтэстэй хамтран санал боловсруулах;
- Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийг шинээр байгуулах, өөрчлөн зохион байгуулах, хамтарсан аж ахуйн нэгж байгуулах, татан буулгах санал боловсруулан холбогдох шийдвэр гаргуулах, хэрэгжилтийг ханган ажиллах;
- Нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, ашигт ажиллагааны түвшинг нэмэгдүүлэх талаар нэгдсэн бодлого гаргах, хэрэгжилтийг ханган ажиллах;
- Ногдол ашгийн орлогыг төсөвт төвлөрүүлэх;
- Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ байгуулах; дүгнэх
- Үндсэн хөрөнгө худалдан авах зөвшөөрөл олгох;
- Ашиглалтын шаардлага хангахгүй болсон үндсэн хөрөнгийг данснаас хасах асуудлыг хянаж журмын дагуу шийдвэрлүүлэх;
- Балансаас балансад шилжүүлэх хөрөнгийн асуудлыг судлан шийдвэр гаруулах;
- Нийтийн эзэмшлийн эд хөрөнгөөс нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх хүсэлт ирүүлсэн иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг судлан холбогдох эрх бүхий этгээдүүдээр хэлэлцүүлэх, шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, хүлээлгэн өгөх;
- Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн тооллого, дахин үнэлгээг зохион байгуулах, нэгтгэх;
- Жилийн эцсийн санхүүгийн тайланг хүлээн авч, нэгтгэх үндсэн хөрөнгийн тодруулгыг шалган тулгалт хийх, мэдээллийн системд шаардлагатай өөрчлөлтийг хийлгэх;
- Төсвийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, зээл, буцалтгүй тусламжаар бий болсон эд хөрөнгийг эзэмшигч байгууллагын данс бүртгэлд тусгах;
- Нийслэлийн өмчөөс хувьчлах эд хөрөнгийн жагсаалт, хувьчлалын арга хэлбэрийн талаар холбогдох газруудаас санал авч, төсөл боловсруулж батлуулах;
- Нийгмийн салбарын байгууллагуудын менежментийн болон удирдлагын гэрээний биелэлтэд хяналт тавих, дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах, холбогдох шийдвэрийг хэрэгжүүлэх;
- Менежментийн үр дүнг харгалзан хувьчлан авах этгээдийг сонгон шалгаруулах журам, гэрээний үлгэрчилсэн төслийг холбогдох газруудтай хамтран боловсруулах, батлуулах, сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулах, гэрээ байгуулах;
- Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хурлыг зохион байгуулах, шийдвэрийг хэрэгжүүлэх;
- Нээлттэй дуудлагын худалдааг хууль, журмын дагуу зохион байгуулж явуулах, орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх;