Нийтэлсэн огноо: 2025-04-08
2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02-01/1668 тоот албан бичгийн хүрээнд “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталж, Нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн хөгжлийн /мега/ төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчдад танилцуулах ажлыг зохион байгуулж байна.
Үүний дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Баясалмаа, мэргэжилтэн Б.Нандин-Эрдэнэ, А.Номундалай нар 2025 оны 03 дугаар сарын 31-ны өдөр "Түгжрэлийг бууруулах" 10 мега төслийн танилцуулга, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр "Агаарын бохирдлыг буруулах" 6 мега төслийн танилцуулга хичээлийг тус тус албан хаагчдад танилцууллаа.
Мөн бусад төслүүдийг танилцуулах бэлтгэл ажил хийгдэж байна.
НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗАР
Холбоосууд