Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд байрлах “Кофе шоп”-ын зориулалттай талбайг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах зар

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд байрлах “Кофе шоп”-ын зориулалттай талбайг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах зар

Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 1 давхарт 19.44 мкв  талбайг “Кофе шоп”-ын зориулалтаар түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг

Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 19-р хороо, Дамдинбазарын гудамж Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн 9 давхар, 902 тоотод Утас: 88079107, 89810982

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

1 мкв нь 15,000 (Арван таван мянган ) төгрөг

(ашиглалтын зардал ороогүй дүнгээр)

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу шалгаруулна

  • Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн 2 хувь ирүүлнэ.
  • Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй.
  • Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

Иргэн

Хуулийн этгээд

Иргэний үнэмлэхний хуулбар

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл/

Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг)

Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, 2024 оны санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг)

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт /хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын/

Үйл ажиллагааг хэрэгжүүлэх төсвийн тооцоолол

Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл

Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл, түүнийг нотлох нотломж (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, гэрээ гэх мэт)

Кофе шопын цэсийн үнийн санал болон танилцуулга /Үлгэрчилсэн цэс байдлаар/

Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгал төлсөн байдал, мэргэжлийн диплом, лиценз

Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт ( фото зургийн хамт)

Түрээслэх үнийн санал албан хүсэлтээр

Материал нээх хугацаа, хаяг байршил

2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн 8 давхарт хурлын зааланд