ЭРХЭМ ЗОРИЛГО

 

Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Нийслэлийн өмчөөс төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх
  • Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтад хяналт тавьж, үр ашгийг дээшлүүлэх, үргүй зардлыг багасгах
  • Нийслэлийн өмчийн барилга байгууламжид өргөтгөл шинэчлэл, их засвар, техник, технологийн өөрчлөлттэй холбогдсон хөрөнгө оруулалт хийх
  • Нийслэлийн өмчит төсөвт байгууллагуудын эд хөрөнгийн эзэмшил, захиран зарцуулалттай холбоотой харилцааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, шинээр бий болсон эд хөрөнгийг бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлэх
  • Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх, засаглалыг сайжруулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх, нийслэлийн өмчийн ашиглалт, хамгаалалт, захиран зарцуулалтад хяналт тавьж, өмч хувьчлалын ажлыг зохион байгуулах
  • Нийслэлийн өмчийн оролцоотой болон нийслэлийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаа, санхүү, өмч хөрөнгийн эзэмшилт, ашиглалтад хяналт тавих, хяналт шинжилгээ , үнэлгээ хийх, зөрчил, дутагдлыг арилгахыг шаардах, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах
  • Нийслэлийн өмчид хийх хөрөнгө оруулалтын ажилд холбогдох шийдвэрийг үндэслэн захиалагчийн хяналт тавих
  • Нийслэлийн өмчит байгууллагууд өөрийн эзэмшлийн эд хөрөнгө , газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих
  • Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн нэгдсэн бүртгэл хөтлөх, эд хөрөнгийн тооллого явуулах ажлыг зохион байгуулах
  • Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн бүртгэл, хөдөлгөөний талаар шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах, мэдээллийн сан бүрдүүлэх
  • Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэрээр нийслэлийн өмчид шилжин ирж байгаа хөрөнгийг хүлээн авч бүртгэх, эзэмшигчид нь хүлээлгэн өгөх, эзэмшилт, ашиглалтад нь хяналт тавих асуудлаар санал боловсруулах, хэрэгжилтийг хангах
  • Нийслэлийн өмчид хувийн хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалтыг хянах, баталгаажуулах ажлыг зохион байгуулах, хувийн хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалтыг хянах, баталгаажуулах ажлыг зохион байгуулах, хувийн хөрөнгө оруулалтаар бий болсон, нийслэлд үнэ төлбөргүй шилжүүлэн өгч байгаа нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бүртгэн авч, ашиглалт хариуцсан байгууллагад хүлээлгэн өгөх асуудлаар санал боловсруулах, хэрэгжилтийг хангах
  • Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлснээс нийслэлийн өмчид хохирол учруулсан, үрэгдүүлсэн, шамшигдуулсан зэрэг өмч хөрөнгийн холбогдолтой маргаанд нэхэмжлэгчээр оролцох
  • Нийслэлийн өмчтэй холбогдон гарсан зөрчил, маргааныг зохицуулах, шийдвэрлэх, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах
  • Нийслэлийн өмчтэй холбоотой шүүхийн маргаанд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргыг төлөөлж оролцох
  • Дүүргийн өмчийг удирдах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн шинэчлэлт ба хөрөнгийн зах зээл сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн шинэчлэлт ба хөрөнгийн зах зээл сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ой тохиолдуулан сургалт боллоо

Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ой тохиолдуулан сургалт боллоо

Дуудлага худалдааг зохион байгууллаа

Нийслэлийн өмч хувьчлах комиссын “Дуудлагын худалдаа дахин явуулах тухай” 2020 оны 21 дүгээр тогтоолын дагуу Багануур дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Хишиг-Уул” ХК-ийн нийслэлийн өмчлөлийн 34 хувь буюу 295.206 ширхэг хувьцааг 605.400.000 төгрөгөөр нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар байгууллагын цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хүргэсэн.

Холбоосууд

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
Авлигатай тэмцэх газар
Авлигатай тэмцэх газар
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Монгол Улсын Засгийн газар
Монгол Улсын Засгийн газар
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Улсын Их Хурал
Улсын Их Хурал
Татварын Ерөнхий газар
Татварын Ерөнхий газар
Төрийн албаны зөвлөл
Төрийн албаны зөвлөл
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал
Хууль зүй, дотоод хэргийн яам
Хууль зүй, дотоод хэргийн яам