Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр, Жанжин клубын дэргэд байрлах Өрхийн эрүүл мэндийн төвийн уг барилга нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшилд байдаг.
Барилга нь цутгамал бетон суурьтай, тоосгон ханатай, модон шувуу нуруу бүхий хар цаасан дээвэртэй, 6 өрөө тасалгаатай, нам даралтын зуухаар халдаг, бохирын цооногтой, зөөврийн усан хангамжтай, дан барилга буюу нийт 111,8м2 талбайтайгаас гадна 554м2 эзэмшлийн газартай.
Уг газрыг НӨХК-ийн тогтоолоор хувьчлах үнийг тогтоолгож хувьчлах юм.
Холбоосууд