Байгууллагын 52 албан хаагчаас эрүүл мэнд, зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, стресс, хорт зуршил гэсэн таван чиглэлээр асуулга авч дараах үр дүн гарлаа.
Эрүүл мэндийн асуулгаар: Нийт албан хаагчдын давхардсан тоогоор 48% шүдний өвчлөлтэй, 19% нойргүйдэл, 46% цусны даралт ихэсдэг, 19% зүрхний үйл ажиллагаа алдагддаг, 15% нь ясны сийрэгжилттэй байна. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байдлаар 67% нь жилд нэг удаа, 29% нь 2 жилд нэг удаа, 2 албан хаагч 2 жилд нэг удаа хамрагдсан байна.
Зөв хооллолтын асуулгаар: 10 албан хаагч 7 хоногийн нэг өдөр цагаан хоол иддэг, 33 албан хаагч хоол хүнсэндээ жимс хүнсний ногоог түлхүү хэрэглэдэг байна.
Дасгал хөдөлгөөний чиглэлээр авсан асуулгаар: 33 албан хаагч өдөр тутамдаа алхадаг, гүйдэг, 3 албан хаагч йогоор хичээллэдэг, дугуй унадаг 2, зааланд тоглодог 7, фитнесс, бассейнд явдаг 7 албан хаагч байна.
Стрессийг бий болгодог хүчин зүйлс, шинж тэмдэгүүд, даван туулах аргуудыг мэддэг эсэх талаар дараах байдлаар хариулсан байна.
Хорт зуршлын талаарх судалгаагаар нийт албан хаагчдын 32% нь хорт зуршилтай /үүнд тамхи тогтмол хэрэглэдэг, буруу хооллолт г.м/ байна.