• Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн “Цайны газар”-ын түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай.
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн “Цайны газар”-ын түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай.

Сонгон шалгаруулалтын дугаар: СХД-НЭ/ЦГ-2021

 Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ: 334,5м2     

                               

                                                                                                                                                                                                                                                

       Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ.

Үүнд:

1.     Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрөл наториатаар баталгаажуулсан байх.

      2. Түрээсийн төлбөр төлөх үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.

Ø  Харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 1 жилийн байдлаар/, Дансны үлдэгдэл нь “Цайны газар”-ын үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.

Ø  Санхүүгийн тайлан /2020 оны жилийн эцсийн тайлан/

      3.  Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь цайны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар, өмнөх байгууллагын үйл ажиллагааны алдаа дутагдал, доголдол, гаргаж байгаагүй талаар тодорхойлолт/

      4. Түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл, төсвийн тооцоо.

      5    Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.

      6.   Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. /фото зургаар баталгаажуулах/

      7. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх. /Хоол зүйч, технологичийн аль нэг заавал байх /.

      8.   Хоолны цэс, үнийн санал болон танилцуулга, технологийн карт.

      9.  Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал.  /Доод үнийн дүн-10000 төгрөгөөс дээш/

Сонгон шалгаруулалтын материалыг 2021 оны 11 дүгээр сарын 26ий өдрийн 10:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.

 

Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй. Зөвхөн шалгарсан аж ахуйн, нэгж байгууллагад хариу мэдэгдэнэ.

Материал хүлээн авах хаяг:

Улаанбаатар хот, Бага тойруу.Сүхбаатар дүүргийн 8 хороо

                                                                                                                               Хөвсгөл лэйк. Сити товерийн 3 давхар -304/А/ тоот.

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар.

Холбоо барих утас: 328133.