Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн “Цайны газар”-ын түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай.
Сонгон шалгаруулалтын дугаар: СХД-НЭ/ЦГ-2021
Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ: 334,5м2
Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ.
Үүнд:
1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрөл наториатаар баталгаажуулсан байх.
2. Түрээсийн төлбөр төлөх үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.
Ø Харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 1 жилийн байдлаар/, Дансны үлдэгдэл нь “Цайны газар”-ын үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.
Ø Санхүүгийн тайлан /2020 оны жилийн эцсийн тайлан/
3. Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь цайны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар, өмнөх байгууллагын үйл ажиллагааны алдаа дутагдал, доголдол, гаргаж байгаагүй талаар тодорхойлолт/
4. Түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл, төсвийн тооцоо.
5 Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.
6. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. /фото зургаар баталгаажуулах/
7. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх. /Хоол зүйч, технологичийн аль нэг заавал байх /.
8. Хоолны цэс, үнийн санал болон танилцуулга, технологийн карт.
9. Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал. /Доод үнийн дүн-10000 төгрөгөөс дээш/
Сонгон шалгаруулалтын материалыг 2021 оны 11 дүгээр сарын 26-ний өдрийн 10:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.
Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй. Зөвхөн шалгарсан аж ахуйн, нэгж байгууллагад хариу мэдэгдэнэ.
Материал хүлээн авах хаяг:
Улаанбаатар хот, Бага тойруу.Сүхбаатар дүүргийн 8 хороо
Хөвсгөл лэйк. Сити товерийн 3 давхар -304/А/ тоот.
Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар.
Холбоо барих утас: 328133.