• Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • НИЙСЛЭЛИЙН СҮХБААТАР ДҮҮРГИЙН 1-Р ХОРОО “ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДОН”-Д БАЙРЛАХ ТАЛБАЙД” КОФЕ ШОФ” ЗОРИУЛАЛТААР ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

НИЙСЛЭЛИЙН СҮХБААТАР ДҮҮРГИЙН 1-Р ХОРОО “ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДОН”-Д БАЙРЛАХ ТАЛБАЙД” КОФЕ ШОФ” ЗОРИУЛАЛТААР ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Сонгон шалгаруулалтын дугаар: СБД-ГЁО/КШ
Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ:32,4 мкв

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, товъёог үйлдэн, хуудаснуудыг дугаарлаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ. 

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна. 

Үүнд:

1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, холбогдох зөвшөөрөл нотариатаар баталгаажуулсан байх.

2. Түрээсийн төлбөр төлөх үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.

d) Аж ахуй нэгжийн харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 1 жилийн байдлаар/, Дансны үлдэгдэл нь “Худалдаа үйлчилгээ”-ний үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.

e) Санхүүгийн тайлан /2021 оны жилийн эцсийн тайлан/ тамга тэмдгээр баталгаажуулсан байх

f) Татварын тодорхойлолт /2021 оны жилийн эцсийн байдлаар/

3.  Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар, өмнөх байгууллагын үйл ажиллагаа явуулж байсан талаарх тодорхойлолт/ 

4. Худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах танилцуулга, түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй зураг төсөл, төсвийн тооцоо

5. Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.

6. Кофе шоф-ын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. /фото зургаар баталгаажуулах/

7. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг хавсаргасан байх. 

8. Түрээслэх талбайн ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал.  /Доод үнийн дүн-13000 төгрөгөөс дээш/

Материал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 хороо Гэндэнгийн гудамж Гэрлэх ёслолын ордон

Холбоо барих утас: 324729, 88160139, 88140231