НИЙСЛЭЛИЙН СҮХБААТАР ДҮҮРГИЙН 1-Р ХОРОО “ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДОН”-Д БАЙРЛАХ ТАЛБАЙД” КОФЕ ШОФ” ЗОРИУЛАЛТААР ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
Сонгон шалгаруулалтын дугаар: СБД-ГЁО/КШ
Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ:32,4 мкв
Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, товъёог үйлдэн, хуудаснуудыг дугаарлаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ.
Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна.
Үүнд:
1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, холбогдох зөвшөөрөл нотариатаар баталгаажуулсан байх.
2. Түрээсийн төлбөр төлөх үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.
d) Аж ахуй нэгжийн харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 1 жилийн байдлаар/, Дансны үлдэгдэл нь “Худалдаа үйлчилгээ”-ний үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.
e) Санхүүгийн тайлан /2021 оны жилийн эцсийн тайлан/ тамга тэмдгээр баталгаажуулсан байх
f) Татварын тодорхойлолт /2021 оны жилийн эцсийн байдлаар/
3. Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар, өмнөх байгууллагын үйл ажиллагаа явуулж байсан талаарх тодорхойлолт/
4. Худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах танилцуулга, түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй зураг төсөл, төсвийн тооцоо
5. Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.
6. Кофе шоф-ын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. /фото зургаар баталгаажуулах/
7. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг хавсаргасан байх.
8. Түрээслэх талбайн ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал. /Доод үнийн дүн-13000 төгрөгөөс дээш/
Материал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 хороо Гэндэнгийн гудамж Гэрлэх ёслолын ордон
Холбоо барих утас: 324729, 88160139, 88140231