НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН БАЙРАНД “КОФЕ ШОФ ДЭЛГҮҮР”-ИЙН ЗОРИУЛАЛТААР ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
Сонгон шалгаруулалтын дугаар: ХУД-НЭ/КШД
Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ:30,83 мкв.
Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, товъёог үйлдэн, хуудаснуудыг дугаарлаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ.
Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна.
Үүнд:
1.Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, холбогдох зөвшөөрөл нотариатаар баталгаажуулсан байх.
2.Түрээсийн төлбөр төлөх үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.
Аж ахуй нэгжийн харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 6 сарын байдлаар/, Дансны үлдэгдэл нь “Худалдаа үйлчилгээ”-ний үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.
Санхүүгийн тайлан /2022 оны 3 дугаар улиралын/ тамга тэмдгээр баталгаажуулсан байх Татварын тодорхойлолт /2022 оны 3 дугаар улиралын байдлаар/
3.Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай байх.
/Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар, өмнөх байгууллагын үйл ажиллагаа явуулж байсан талаарх тодорхойлолт/
4.Худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах танилцуулга, түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй зураг төсөл, төсвийн тооцоо
5.Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.
6.Кофе шоф-ын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. /фото зургаар баталгаажуулах/
7.Худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг хавсаргасан байх.
8.Түрээслэх талбайн ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал. /Доод үнийн дүн-13000 төгрөгөөс дээш/
Сонгон шалгаруулалтын материалыг 2022 оны 11 дугаар сарын 07-ний өдрийн 10:00 цагаас өмнө ХУД-ийн НЭ-ийн төв байр Захиргаа 1 давхар 108 тоотод битүүмжлэн ирүүлнэ үү.
Хугацаа хоцорсон болон битүүмжгүй ирүүлсэн материал хүлээн авахгүй. Зөвхөн шалгарсан аж ахуйн, нэгж байгууллагад хариу мэдэгдэнэ.
Холбоо барих утас: 70049207, 99009099