• Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН БАЙРАНД “КОФЕ ШОФ ДЭЛГҮҮР”-ИЙН ЗОРИУЛАЛТААР ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН БАЙРАНД “КОФЕ ШОФ ДЭЛГҮҮР”-ИЙН ЗОРИУЛАЛТААР ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Сонгон шалгаруулалтын дугаар: ХУД-НЭ/КШД

Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ:30,83 мкв.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, товъёог үйлдэн, хуудаснуудыг дугаарлаж,

битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна.

Үүнд:

1.    Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, холбогдох зөвшөөрөл нотариатаар баталгаажуулсан байх.

      2. Түрээсийн төлбөр төлөх үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.

a)    Аж ахуй нэгжийн харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 6 сарын байдлаар/, Дансны үлдэгдэл нь “Худалдаа үйлчилгээ”-ний

үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.

b)    Санхүүгийн тайлан /2022 оны 3 дугаар улиралын/ тамга тэмдгээр баталгаажуулсан байх

c)    Татварын тодорхойлолт /2022 оны 3 дугаар улиралын байдлаар/

      3.  Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай байх.

/Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар, өмнөх байгууллагын үйл ажиллагаа явуулж байсан талаарх тодорхойлолт/

      4. Худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах танилцуулга, түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн

сайжруулах тухай үндэслэлтэй зураг төсөл, төсвийн тооцоо

      5    Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.

      6.  Кофе шоф-ын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. /фото зургаар баталгаажуулах

      7. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг хавсаргасан байх.

      8.  Түрээслэх талбайн ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал.

  /Доод үнийн дүн-13000 төгрөгөөс дээш/

Сонгон шалгаруулалтын материалыг 2022 оны 11 дугаар сарын 07ий өдрийн 10:00 цагаас өмнө ХУД-ийн НЭ-ийн төв байр Захиргаа 1 давхар 108 тоотод битүүмжлэн ирүүлнэ үү.

Хугацаа хоцорсон болон битүүмжгүй ирүүлсэн материал хүлээн авахгүй. Зөвхөн шалгарсан аж ахуйн, нэгж байгууллагад хариу мэдэгдэнэ.

                                       Холбоо барих утас: 70049207, 99009099