• Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн байранд ажилчдын “Цайны газар” зориулалтаар түрээслэх түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тухай
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нийслэлийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн байранд ажилчдын “Цайны газар” зориулалтаар түрээслэх түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тухай

Сонгон шалгаруулалтын дугаар: СБД-ЕБС-1
Түрээслэх талбайн хэмжээ: 104м2

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ.

Үүнд:

1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, нотариатаар баталгаажуулсан байх.

2. Түрээсийн төлбөр төлөх үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.

  • Харилцагч банкны дансны хуулга /2022 оны байдлаар/, Дансны үлдэгдэл нь “Цайны газар”-ын үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.
  • Санхүүгийн тайлан /2022 оны хагас жилийн тайлан/

3. Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь “Хоол үйлдвэрлэл” чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар/ 

4. Түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл, төсвийн тооцоо.

5. Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.

6. Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. /фото зургаар баталгаажуулах/

7. Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх.

8. Түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал.  /Доод үнийн дүн-10000 төгрөгөөс дээш/

Сонгон шалгаруулалтын материалыг 2022 оны 10-р сарын 27-ны өдрийн 10:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.

Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй. Зөвхөн шалгарсан аж ахуйн, нэгж байгууллагад хариу мэдэгдэнэ.

Материал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8 хороо, Сити тоуэрийн 3-р давхарт 302/Б

Холбоо барих утас: 311071, 323721