Нийслэлийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн байранд ажилчдын “Цайны газар” зориулалтаар түрээслэх түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тухай
Сонгон шалгаруулалтын дугаар: СБД-ЕБС-1
Түрээслэх талбайн хэмжээ: 104м2
Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ.
Үүнд:
1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, нотариатаар баталгаажуулсан байх.
2. Түрээсийн төлбөр төлөх үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно.
- Харилцагч банкны дансны хуулга /2022 оны байдлаар/, Дансны үлдэгдэл нь “Цайны газар”-ын үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх.
- Санхүүгийн тайлан /2022 оны хагас жилийн тайлан/
3. Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь “Хоол үйлдвэрлэл” чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай байх. /Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар/
4. Түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл, төсвийн тооцоо.
5. Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.
6. Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт. /фото зургаар баталгаажуулах/
7. Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх.
8. Түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал. /Доод үнийн дүн-10000 төгрөгөөс дээш/
Сонгон шалгаруулалтын материалыг 2022 оны 10-р сарын 06-ний өдрийн 10:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.
Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй. Зөвхөн шалгарсан аж ахуйн, нэгж байгууллагад хариу мэдэгдэнэ.
Материал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8 хороо, Сити тоуэрийн 3-р давхарт 302/Б
Холбоо барих утас: 311071, 323721