Компьютерт томографийн шинжилгээ"-ний зориулалттай талбайн түрээслэгч сонгон шалгаруулах тухай
Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн 1-р давхарт байрлах 33,04 м2 талбайг "Компьютерт томографийн шинжилгээ"-ний зориулалтаар үйл ажиллагаа явуулах түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна. |
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 11.00 цаг |
|
||
Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг |
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн 407 дугаар өрөө |
|
||
Утас: 96068885 |
|
|||
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ |
1 мкв нь 15,000 (арван таван мянган)төгрөг |
|
||
(ашиглалтын зардал ороогүй дүнгээр) |
|
|||
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу шалгаруулна |
|
||
· Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн 2 хувь ирүүлнэ. |
|
|||
· Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй. |
|
|||
· Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна. |
|
|||
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
Иргэн |
Хуулийн этгээд |
|
|
Иргэний үнэмлэхний хуулбар |
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл |
|
||
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг) |
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, 2023 оны санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг) |
|||
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт |
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт /хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын/ |
|||
Үйл ажиллагааны үр ашгийн тооцоолол, үнийн санал |
||||
Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт ирүүлбэл давуу тал болно) |
||||
Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгал төлсөн байдал, мэргэжлийн диплом, лиценз |
||||
Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах 160 зүслэгтэй, зүрхний кт хийх боломжтой, зүрхний монитортой, тодосгогчийн инжектортой компьютер томограф аппарат, тоног төхөөрөмжүүдийн жагсаалт,( фото зургийн хамт) |
||||
Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл |
||||
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 15.00 цаг |
|||
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн 407 дугаар өрөө |
||||
|
||||
|
||||