МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Компьютерт томографийн шинжилгээ"-ний зориулалттай талбай түрээслэх тухай

Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн 1-р давхарт байрлах 31,8 м2  талбайг "Компьютерт томографийн шинжилгээ"-ний зориулалтаар үйл ажиллагаа явуулах түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 11.00 цаг
Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн 407 дугаар өрөө
Утас: 96068885
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ 1 мкв нь 15,000 (арван таван мянган)төгрөг
(ашиглалтын зардал ороогүй дүнгээр)
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу шалгаруулна
·         Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн 2 хувь ирүүлнэ.
·         Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй.
·         Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал Иргэн Хуулийн этгээд
Иргэний үнэмлэхний хуулбар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг) Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, 2023 оны санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг)
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт /хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын/
Үйл ажиллагааны үр ашгийн тооцоолол, үнийн санал
Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт ирүүлбэл давуу тал болно)
Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгал төлсөн байдал, мэргэжлийн диплом, лиценз
Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах 160 зүслэгтэй, зүрхний кт хийх боломжтой, зүрхний монитортой, тодосгогчийн инжектортой компьютер томограф аппарат, тоног төхөөрөмжүүдийн жагсаалт,( фото зургийн хамт)
Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл
Материал нээх хугацаа, хаяг байршил 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 15.00 цаг
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн 407 дугаар өрөө