“Эмийн сан”-ийн зориулалттай талбайн түрээслэгч сонгон шалгаруулах тухай
Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн 1-р давхарт байрлах 5.2 мкв талбайд “Эмийн сан”-ийн зориулалтаар үйлчилгээ эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 11.00 цаг |
Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг |
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн 407 дугаар өрөө |
Утас: 96068885 |
|
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ |
1 мкв нь 15000 (арван таван мянган )төгрөг |
(ашиглалтын зардал ороогүй дүнгээр) |
|
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шалгаруулна |
Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн 2 хувь ирүүлнэ. |
|
Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй. |
|
Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна. |
|
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан байх. |
Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт ирүүлбэл давуу тал болно) |
|
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт) |
|
Үйл ажиллагааны үр ашгийн тооцоолол, үнийн санал |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт /Аж ахуй нэгж дээр авсан байх/ |
|
Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, нийгмийн даатгал төлсөн байдал |
|
Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт,( фото зургийн хамт) |
|
Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл гаргасан бол давуу тал болно. |
|
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 15.00 цаг |
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн 407 дугаар өрөө |