МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
“Эмийн сан”-ийн зориулалттай талбайн түрээслэгч сонгон шалгаруулах тухай
Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга | ||
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн 1-р давхарт байрлах 5.2 мкв талбайд “Эмийн сан”-ийн зориулалтаар үйлчилгээ эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна. | ||
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл | ||
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа | 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 11.00 цаг | |
Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг | Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн 407 дугаар өрөө | |
Утас: 96068885 | ||
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ | 1 мкв нь 15000 (арван таван мянган )төгрөг | |
(ашиглалтын зардал ороогүй дүнгээр) | ||
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл | Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шалгаруулна | |
Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн 2 хувь ирүүлнэ. | ||
Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй. | ||
Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна. | ||
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал | Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан байх. | |
Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт ирүүлбэл давуу тал болно) | ||
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт) | ||
Үйл ажиллагааны үр ашгийн тооцоолол, үнийн санал | ||
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт /Аж ахуй нэгж дээр авсан байх/ | ||
Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, нийгмийн даатгал төлсөн байдал | ||
Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт,( фото зургийн хамт) | ||
Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл гаргасан бол давуу тал болно. | ||
Материал нээх хугацаа, хаяг байршил | 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 15.00 цаг | |
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн 407 дугаар өрөө |