МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Худалдаа үйлчилгээний газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах зар

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 23  дугаар хороо Улиастай автобусны эцсийн зогсоолын 135 мкв талбай бүхий барилга байгууламжийг “Худалдаа үйлчилгээ, ариун цэврийн өрөө 00, халуун ус”-ний зориулалтаар түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.

(2011 онд ашиглалтад орсон цахилгаанаар халдаг, төвийн шугамд холбогдсон, бохир соруулдаг)

 

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 цагт

Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг

Нийслэлийн нийтийн тээврийн газар

Утас: 325067

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

(ашиглалтын зардал ороогүй дүнгээр)

1 мкв нь 15000 (Арван таван мянган )төгрөг

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шалгаруулна

·         Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн ирүүлнэ.

·         Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй.

·         Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

·         Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл

·         Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт ирүүлбэл давуу тал болно)

·         Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт)

·         Төсвийн тооцоолол

·         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт

·         Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, нийгмийн даатгал төлсөн байдал

·         Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт,( фото зургийн хамт)

·         Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл гаргасан бол давуу тал болно.

Материал нээх хугацаа, хаяг байршил

 

2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр

Нийслэлийн Өмчийн харилцааны газар