• Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Эко хорооллын техник эдийн засгийн үндэслэл баримт бичгийн урьдчилсан хэлэлцүүлгийн тухай
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Эко хорооллын техник эдийн засгийн үндэслэл баримт бичгийн урьдчилсан хэлэлцүүлгийн тухай

2023 оны 03 дугаар сарын 30                                                                   Улаанбаатар хот

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан “Эко хорооллын техник эдийн засгийн үндэслэл баримт бичгийн урьдчилсан хэлэлцүүлэг” 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Экспресс цамхагт зохион байгуулагдлаа.

Улаанбаатар хотын 2020 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичиг, НЭГ-ТӨВТ хотоос ОЛОН-ТӨВТ хот болон хөгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд нийслэлийн агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, барилга байгууламжид сэргээгдэх эрчим хүчний шийдлийг нэвтрүүлсэн, эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бүхий эко хорооллыг бий болгох, орон сууцны олон төрөл хэлбэрийг хөгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарал бууруулах, түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх, бага дунд орлоготой иргэдийг орон зайн боломжийг бий болгох зорилгоор Уур амьсгалын ногоон сан, Азийн хөгжлийн банкны санхүүжилтаар “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орн сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилготой хэлэлцүүлэг боллоо.

 

Мэдээтэй танилцсан:

             Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн
                хэлтсийн ахлах мэргэжилтэн                                        (Ж.Сувданзаяа)

  Мэдээ бэлтгэсэн:

              Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн
                      хэлтсийн мэргэжилтэн                                             (Б.Дашдолжин)