Боловсрол сургуулийн хичээлийн 1 дүгээр байранд байрлах “Цайны газар”-ын зориулалттай талбайн түрээслэгчийг сонгон шалгаруулах зар

Боловсрол сургуулийн хичээлийн 1 дүгээр байранд байрлах “Цайны газар”-ын зориулалттай талбайн түрээслэгчийг сонгон шалгаруулах зар

Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

Нийслэлийн ерөнхий боловсролын Боловсрол сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны 1 давхарт байрлах “Цайны газар”-ын зориулалтаар 130 м.кв талбайг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 10:30 цаг

Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-1, Хөвсгөл лейк сити тоьер- 8/1, 3 давхарт Нийслэлийн өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнд, Утас: 85256954

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

1 мкв нь 6,000 (зургаан мянган ) төгрөг

(ашиглалтын зардал ороогүй дүнгээр)

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу шалгаруулна

  • Материалыг битүүмжлэн гадна талд товьёог үйлдэн 2 хувь ирүүлнэ.
  • Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй.
  • Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

Иргэн

Хуулийн этгээд

Иргэний үнэмлэхийн хуулбар

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл/

Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг)

Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, 2024 оны санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг)

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт /хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын/

Үйл ажиллагааг хэрэгжүүлэх төсвийн тооцоолол

Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл

Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл, түүнийг нотлох нотломж (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, гэрээ гэх мэт)

Хоолны цэсийн үнийн санал болон танилцуулга /үлгэрчилсэн цэс байдлаар/, технологийн карт  (Багш, ажилчид, 6-12 дугаар ангийн сурагчдад үйлчилнэ)

Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгал төлсөн байдал, мэргэжлийн диплом, лиценз, эмнэлгийн шинжилгээний хуудас

Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт (фото зургийн хамт)

Түрээслэх үнийн санал албан хүсэлтээр

Материал нээх хугацаа, хаяг байршил

2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр

Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын хурлын зааланд

Жич: Шалгарсан байгууллагад утсаар мэдэгдэж хариу өгөх болно.