Property management division
Эрхэм зорилго: Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт болон гадаад дотоодын зээл, хандив тусламжаар бий болсон эд хөрөнгийг бүртгэх, нийслэлийн өмчийг нэмэгдүүлэх, өмч хувьчлалаар төсвийн орлогыг бүрдүүлэх, нийслэлийн өмчийн мэдээллийн сан бүрдүүлэх.
Бүртгэлийн ажлын талаар:
- Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт, замын сан, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шинээр бий болсон эд хөрөнгийг эзэмшигч байгууллагын данс бүртгэлд тусгах
- Төсвийн хөрөнгөөр бий болсон барилга байгууламж, зам талбай, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг ашиглалтанд оруулах улсын комиссын бүрэлдхүүнд ажиллах, санал өгөх,
- Монгол Улсын Их Хурлын шийдвэрээр нийслэлийн өмчид шилжин ирж байгаа эд хөрөнгийг хүлээн авах, бүртгэх, эзэмшигч байгууллагад хүлээлгэн өгөх,
- Нийслэлийн Засаг даргын захирамжаар эрх шилжин ирсэн худалдан авах ажиллагааг зохион байгуулах
- Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдэд гадаад дотоодын хандив, тусламжаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулах
- Нийслэлийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг өргөжүүлэх, техник технологийг шинэчлэх зорилгоор Засгийн газар, яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, зээл, буцалтгүй тусламжаар бий болсон эд хөрөнгийг бүртгэлд тусгах
- Улсын, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, замын сан, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх болон хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын судалгаа гаргах,
- Нийслэлийн Өмчийн эд хөрөнгийн тооллого, дахин үнэлгээний нийслэлийн хэмжээний нэгтгэлийг хийх, жил бүрийн балансын жилийн эцсийн санхүүгийн тайлангийн нэгтгэлийг хийж ТӨБЗГ-т хүргүүлэх
- Өмчийн мэдээллийн системийн баазыг шинэчлэх, дүүргэлт хийх, мэдээллийн системийн өгөгдлийг боловсруулж, эрх бүхий байгууллагуудаас баталсан маягтуудын дагуу мэдээ мэдээллийг гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлэх
- Ажлын хэрэгцээ шаардлагын дагуу өмчийн төрөл бүрийн чиглэлийн мэдээллийн сан бүрдүүлэх, судалгаа гаргах /өрөнгийн нэр төрөл, хөдлөл өөрчлөлт, ААНБ, шинээр нэмэгдсэн болон хасагдсан, балансаас балансад шилжүүлсэн, данснаас хасагдсан, эх үүсвэрээр нь гэх мэт/ удирдлагын иж бүрэн оновчтой мэдээллээр хангах
- Нийслэлийн өмчийн талаар лавлагаа олгох
- Нийслэлийн өмчид шинээр бүртгэсэн эд хөрөнгөтэй холбоотой баримт бичгийг архивлах,
Өмч хувьчлалын ажлын талаар:
- Нийслэлийн өмчөөс хувьчлах эд хөрөнгийн жагсаалт, хувьчлалын арга хэлбэрийн талаар холбогдох газруудаас санал авч, төсөл боловсруулж батлуулах,
- Нийгмийн салбарын байгууллагуудын менежментийн болон удирдлагын гэрээний биелэлтэнд хяналт тавих, дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах, холбогдох шийдвэрийг хэрэгжүүлэх,
- Менежментийн үр дүнг харгалзан хувьчлан авах этгээдийг сонгон шалгаруулах журам, гэрээний үлгэрчилсэн төслийг холбогдох газруудтай хамтран боловсруулах, батлуулах, сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулах, гэрээ байгуулах,
- Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хурлыг зохион байгуулах, шийдвэрийг хэрэгжүүлэх,
- Нээлттэй дуудлагын худалдааг хууль, журмын дагуу зохион байгуулж явуулах, орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх,
- Хувьчлалтай холбоотой баримт бичгийг архивт шилжүүлэх.