• Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэлээ
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэлээ

Caption

 

Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан, орон нутаг, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 2012-2022 онд хэрэгжүүлсэн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ өнөөдөр боллоо.

Уг хөтөлбөрийн хүрээнд сайн засаглалыг хөгжүүлэх, төрийн байгууллагуудын үр ашгийг сайжруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоог хангах чиглэлээр гурван томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Хүрсэн үр дүнг цаашид үргэлжлүүлэх талаар оролцогч байгууллагуудын төлөөллийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, санал, дүгнэлтээ нэгтгэв.