ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
1. Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь нийслэлийн өмчийн томоохон үл хөдлөх хөрөнгүүдийг олон улсад хүлээн зөвшөөрөгдөх зах зээлийн үнэлгээ хийлгэх, хөрөнгийн менежментийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй гадаад дотоодын хамтарсан этгээдүүдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь нийслэлийн өмчийн томоохон 10 барилга, байгууламжийг үнэлүүлэх тухай болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээлэл, баримт бичгүүдийг ирүүлнэ.
3.1 Байгууллагын ерөнхий танилцуулга
3.2 Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар , тусгай зөвшөөрөл
3.3 Сүүлийн 3 жилийн хугацаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зөвлөх үйлчилгээний ажил хийж байсан туршлагын талаарх мэдээлэл /англи ба монгол хэл дээр хийсэн бизнесийн болон хөрөнгийн үнэлгээний тайланг хавсаргана/
3.4 Байгууллагын цахим татварын тодорхойлолт /цахим системээр илгээнэ/
3.5 Нийгмийн даатгалын санд өр төлбөргүй тухай Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт /цахим системээр илгээнэ/
3.6 Шүүхийн ерөнхий зөвлөлийн төрөлжсөн архивын тодорхойлолт /цахим системээр илгээнэ/
3.7 Хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгүй өргүй тухай харилцагч бүх банкны тодорхойлолтыг ирүүлнэ.
3.8 Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үл хөдлөхийн менежментийн сургалт зохион байгуулдаг эрх бүхий байгууллагатай хамтран оролцвол давуу тал болно.
4. Нэмэлт мэдээллийг Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Бага тойруу Сити товер 8/1, 3 давхар 304 тоотод байрлах Нийслэлийн Өмчийн харилцааны газрын оффис болон 11-326808, 99028876 дугаараас 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 17 цаг хүртэл авч болно.
5. Мэдүүлгээ www.tender.gov.mn цахим системээр 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт багтаан ирүүлнэ үү.