МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ДУГААР: НӨАУГ/202201001

УРИЛГЫН ДУГААР: НӨАУГ/202201001/01/01

1. Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь 2022 онд хувьчлагдах эд хөрөнгийг үнэлэх зорилгоор хөрөнгийн үнэлгээ хийх зөвлөх  үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдүүдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь 2022 онд хувьчлагдах 15 барилга байгууламжийг 4 багц болгон үнэлүүлэх тухай болно.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээлэл, баримт бичгүүдийг ирүүлнэ. 

3.1 Байгууллагын ерөнхий танилцуулга

3.2 Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрөл

3.3 Сүүлийн 2 жилийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан 

3.4 Сүүлийн 2 жил ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл /ажил гүйцэтгэсэн гэрээ, актыг хавсаргана/

3.5 Байгууллагын цахим татварын тодорхойлолт /цахим системээр илгээнэ/

3.6 Нийгмийн даатгалын санд өр төлбөргүй тухай Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт /цахим системээр илгээнэ/

3.7 Шүүхийн ерөнхий зөвлөлийн төрөлжсөн архивын тодорхойлолт /цахим системээр илгээнэ/

3.8 Хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгүй өргүй тухай харилцагч банкны тодорхойлолтыг ирүүлнэ.

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

4. Нэмэлт мэдээллийг Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Бага тойруу Сити товер 8/1, 3 давхар 304 тоотод байрлах Нийслэлийн Өмчийн харилцааны газрын оффис болон 11-326808, 99028876 дугаараас 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 17 цаг хүртэл авч болно.

5. Мэдүүлгээ www.tender.gov.mn цахим системээр 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 10:00 цагт багтаан ирүүлнэ үү.

Нийслэлийн Өмчийн харилцааны газар,
Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо Бага тойруу /14200/
Сити товер 8/1 3 давхар, 304 тоот, Утас: 326808, 99028876, 91910819
Цахим хаяг: www.umch.ub.gov.mn