МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

“Улаанбаатар марафон-2023” гүйлтийн тэмцээнд оролцлоо

 

            Эрүүл чийрэг бие бялдар болоод оюун санааны өв тэгш хүмүүжлийн бэлгэ тэмдэг, өөрийгөө ялан дийлэх тэсвэр хатуужлын үлгэр дуурайл болсон “Улаанбаатар марафон-2023“ олон улсын гүйлтийн тэмцээнд нийслэлийн Өмчийн харилцааны газрын 10 албан хаагчид оролцлоо.

Энэ жил Улаанбаатар марафон-д 30 орны 20 мянга гаруй хүн оролцсон бөгөөд гадаад, дотоодын гүйгчдийн хүсэн хүлээдэг томоохон гүйлтйин тэмцээнд хурд хүч, авхаалж самбааг сорин  тив, дэлхийн тамирчид  оролцсон.

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийг идэвхжүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийн өдөр тутам биеийн тамираар хичээллэх идэвх санаачилгыг дэмжих зорилготой билээ.