МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлцгээе

Caption

Угаарын хийн эрсдэлээс сэргийлэх хамгийн эхний алхам бол "ЯНДАНГАА ХӨӨЛӨХ" юм

Хавар, намрын улиралд гэр байшингийн гадна болон дотоод орчны температурын зөрүү багасч яндангийн таталт муудан угаартах эрсдэл үүсдэг тул иргэд та бүхэн хайртай гэр бүлийнхээ төлөө угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлж яндангаа хөөлөхийг зөвлөж байна.

Та яндангаа 2 сар тутамд тогтмол хөөлж хайртай хүмүүсээ угаарын хийн эрсдэлээс хамгаалаарай

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/387 дугаар тушаалын хавсралтаар "АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКСЭЭР АГААРЫН ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ, МЭДЭЭЛЭХ ЖУРАМ" -ыг шинэчлэн баталсан.

Тус журмын 1.2-т Агаарын чанарын индекс гэж хот суурин газрын хүрээлэн байгаа агаар дахь бохирдуулах бодисын агууламжийг тухайн бохирдуулах бодисын хүний эрүүл мэндэд нөлөөлөх агууламжийн утгатай харьцуулсан тоон үзүүлэлтийг хэлнэ гэж заасан байдаг.

Агаарын чанарыг Агаарын чанарын индексээр 6 түвшинд ангилах бөгөөд түвшин тус бүрт харгалзах индексийн тоон үзүүлэлтийг 6 өнгөөр илэрхийлж /өнгөт тэмдэглэгээ/ хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг харуулсан байдаг.

Та О2 аппликейшнийг гар утсан дээрээ суулгаснаар өөрийн амьдарч буй орчны агаарын чанарын индекстэй танилцах боломжтой.

Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, иргэн бүр анхаарал болгоомжтой байж энхрий бяцхан үрсээ харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байя.Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, иргэн бүр анхаарал болгоомжтой байж энхрий бяцхан үрсээ харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байя.