МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлигийн хүрээнд хэрэгжүүлэх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөөн, “Ногоон хот-Иргэний оролцоо” аянд байгууллага хамт олноороо идэвхтэй оролцлоо.
 
 
Батлагдсан хуваарийн дагуу 2022.05.06-ны өдөр 15:00-18:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаа, Бумбатын булагт 50 ширхэг улиас модыг зааврын дагуу тарилаа.
Мод тарих явцад нийслэлийн Байгаль орчны газраас албан хаагчдад түймрийн баталгааг танилцуулан мөрдлөг болгон ажиллахыг мэдэгдсэн.