Талбайн түрээслэгч сонгон шалгаруулах зар
- Хан-уул дүүргийн 23-р хороо Нутгийн захиргааны цогцолбор барилгын “Б” блокын 1-р давхарт 400 мкв талбайг “Ресторан”-ний зориулалтаар, 54 мкв талбайг “Кофе шоп”-ийн зориулалтаар, ... мкв талбайг “Худалдаа үйлчилгээ”-ний зориулалтаар тус тус түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2024 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 15 цагт |
|
Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг |
Нийслэлийн Өмчийн харилцааны газар Утас: 11-328137 |
|
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ (ашиглалтын зардал ороогүй дүнгээр) |
1 мкв нь 15000 (Арван таван мянган )төгрөг |
|
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шалгаруулна · Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн ирүүлнэ. · Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй. · Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна. |
|
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
Иргэн |
Хуулийн этгээд |
Иргэний үнэмлэхний хуулбар
|
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл |
|
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг) |
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг) |
|
Төсвийн тооцоолол |
||
Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт ирүүлбэл давуу тал болно) |
||
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт |
||
Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, нийгмийн даатгал төлсөн байдал |
||
Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт,( фото зургийн хамт) |
||
Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл гаргасан бол давуу тал болно. |
||
|
Түрээслэх талбайн үнийн санал |
|
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2024 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын хурлын заал |