• Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • “Төрийн болон орон нутгийн өмчийн үзлэг, тооллогын ажлын үр дүн”-гийн сургалтад оролцлоо.
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

“Төрийн болон орон нутгийн өмчийн үзлэг, тооллогын ажлын үр дүн”-гийн сургалтад оролцлоо.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах арга хэмжээний тухай” 9 дүгээр тогтоолоор Төрийн Өмчийн бодлого зохицуулалт газрын 2022 оны 64-р тогтоолын дагуу төрийн болон орон нутгийн өмчийн үзлэг, тооллогын ажлын үр дүнгийн сургалт энэ сарын 24-26-ний өдрүүдэд зохион байгуулагдсан хэлэлцүүлэг тайлангийн хуралд Нийслэлийн Өмчийн харилцааны газар оролцлоо.

Тус сургалт зөвлөгөөнд нийслэлийн болон 21 аймгийн албан хаагчид оролцсон. Төрийн өмчийн хороо байгуулагдан анхны үзлэг тооллогыг анх 1997 онд хийж гүйцэтгэснээс хойш 2001, 2004, 2008, 2012, 2016 онд тус тус төрийн болон орон нутгийн өмчийн үзлэг тооллогын ажлыг улс орон даяар зохион байгуулж, дүнгээ гарган, үзлэг тооллогын дүнгээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын холбогдох шийдвэрийг гаргуулан хэрэгжүүлж байсан.