түргэн үйлчилгээнй цэгийн ажлын байрны түрээслэгчийг сонгон шалгаруулах зар
Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын тамгын газрын 2 дугаар хорооны өмнө байрлах тус бүр 5 мкв талбайтай 2 ш түргэн үйлчилгээнй цэгийн ажлын байрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар түрээслэх түрээслэгчийн сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг |
|
||
Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг |
Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын 215 тоотод Утас: 99037942.86004007 |
|
||
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ (ашиглалтын зардал ороогүй дүнгээр) |
1 мкв нь 10,000 (Арван мянган )төгрөг |
|
||
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шалгаруулна · Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн 2 хувь ирүүлнэ. · Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй. · Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна. |
|
||
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
Иргэн |
Хуулийн этгээд |
||
Иргэний үнэмлэхний хуулбар
|
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан байх |
|||
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг) |
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг) |
|||
Төсвийн тооцоолол |
||||
Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт ирүүлбэл давуу тал болно) |
||||
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт |
||||
Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, нийгмийн даатгал төлсөн байдал |
||||
Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт ( фото зургийн хамт) |
||||
Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл гаргасан бол давуу тал болно. |
||||
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2024 оны 05 дугаар сарын 31-ны өдөр 14 цагт Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын тамгын газрын 215 тоот
|
|
||