ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАX ЗАР
ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Нийслэлийн Соёлийн төв өргөөний Г корпусын 9 давхарт 40,9 мкв талбайг “Албан тасалгаа”-ний зориулалтаар түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагт |
|
Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг |
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Захиргаа төлөвлөлт санхүүгийн хэлтэс Утас: 328137 |
|
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ
|
1 мкв нь 15000 (Арван таван мянган )төгрөг (ашиглалтын зардал ороогүй дүнгээр) |
|
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шалгаруулна · Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн ирүүлнэ. · Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй. · Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна. |
|
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
Иргэн |
Хуулийн этгээд |
Иргэний үнэмлэхний хуулбар
|
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан байх |
|
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга хураангүй |
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт хураангүй) |
|
Төсвийн тооцоолол |
||
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт |
||
Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл гаргасан бол давуу тал болно. |
||
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2024 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын хурлын заал |