МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зар8

Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

Нийслэлийн Ерөнхий боловсролын 39-р сургуулийн 92м2 талбайд “Үдийн хоол хөтөлбөр хэрэгжүүлэх, цайны газрын зориулалтаар үйл ажиллагаа явуулах түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.

 

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17 цаг

Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг

Чингэлтэй дүүрэг, 10-р хороо,

Нийслэлийн Ерөнхий Боловсролын 39-р сургууль

 Утас:99084358

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

(ашиглалтын зардал ороогүй дүнгээр)

1 мкв нь 10,000 (арван мянган )төгрөг

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шалгаруулна

·         Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн 2 хувь ирүүлнэ.

·         Материал дутуу, шаардлага хангахгүй болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй.

·         Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.

·         Шаардлага хангасан оролцогчдоос хамгийн өндөр үнийн санал өгсөн этгээдийг шалгаруулна.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

Хуулийн этгээд

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаа

Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (хуулийн этгээдийн сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, 2022 оны санхүүгийн баталгаажсан тайлан)

Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт /хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын/

Төсвийн тооцоолол

Үйл ажиллагааны танилцуулга, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ (хүүхдийн хоол) чиглэлээр 2-с дээш жилийн ажлын туршлагын талаарх мэдээллийг  өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт зэрэг холбогдох баримтаар баталгаажуулах

“Үдийн хоол”-ны болон нийтэд үйлчлэх хоолны жишиг цэс, “Үдийн хоол”-ны төлөвлөсөн загвар меню, үнийн санал болон танилцуулга, технологийн карт

Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгал төлсөн байдал

“Үдийн хоол” хөтөлбөрийн хүрээнд хүнсний бүтээгдэхүүний шим тэжээл, аюулгүй хүнс ( хориглосон хүнс), зөв зохистой хооллолтын талаар багш сурагчдад тодорхой мэдлэг олгох сургалтын талаарх урьдчилсан төлөвлөгөө ( сургуультай хэрхэн хамтран ажиллах талаар)

Засгийн газрын 18 дугаар тогтоолын хүрээнд сургууль “Үдийн хоол” хөтөлбөрийг 2024-2025 оны хичээлийн жилд бие даан хэрэгжүүлж ажиллана. Тухайн тогтоолын хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд сургуулийн удирдлага хоол үйлдвэрлэл, үйлчилгээг хариуцсан мэргэжилтэн нарт мэргэжлийн хувьд зөвлөн туслах, хамтран ажиллах төлөвлөгөө

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаандаа тавих хяналтын урьдчилсан төлөвлөгөө, хяналтыг хэрэгжүүлэх жишиг бүртгэлийн загвар

Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт ( фото зургийн хамт) болон тоног төхөөрөмжийг суурилуулах, ажлын байрыг бэлтгэж ажил эхлүүлэх боломжит хугацаа, тухайн хугацаанд “Үдийн хоол” хөтөлбөрийг тасралтгүй хэрхэн явуулах талаарх танилцуулга

Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл

Түрээслэх талбайн ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал. 

Материал нээх хугацаа, хаяг байршил

2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр

Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын хурлын зааланд