МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зар6

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны 100м2 талбайд “Цайны газрын” зориулалтаар үйл ажиллагаа явуулах түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.

 

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 17 цаг

Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг

Чингэлтэй дүүргийн биеийн тамир, спортын хороо

Утас: 77773113, 88111631

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

(ашиглалтын зардал ороогүй дүнгээр)

1 мкв нь 10,000 (арван мянган )төгрөг

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу шалгаруулна

·         Материалыг битүүмжлэн гадна талд товьёг үйлдэн 2 хувь ирүүлнэ.

·         Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй.

·         Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

Иргэн

Хуулийн этгээд

Иргэний үнэмлэхийн хуулбар

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл/

Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг)

Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, 2022 оны санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг)

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт /хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын/

Төсвийн тооцоолол

Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт ирүүлбэл давуу тал болно)

Нийтийн хоолны цэсийн үнийн санал болон танилцуулга, технологийн карт /Үлгэрчилсэн цэс байдлаар/

Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгал төлсөн байдал

Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт,( фото зургийн хамт)

Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл

Материал нээх хугацаа, хаяг байршил

2023 оны 10 дугаар сарын 6-ны өдөр

Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын хурлын зааланд