МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зар4

Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

Нийслэлийн Багануур дүүргийн 1-р хороо Хүний хөгжлийн ордон 1 давхарт байрлах Насан туршийн боловсролын төвийн 181 мкв талбайд “Цайны газар”-ийн зориулалтаар үйлчилгээ эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.

 

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 17 цагт

Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг

Багануур дүүргийн Насан туршийн боловсролын төвийн 105 тоотод

Утас 88960580

 

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

(ашиглалтын зардал ороогүй дүнгээр)

1 мкв нь 6000 (зургаан мянган )төгрөг

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шалгаруулна

·         Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн 2 хувь ирүүлнэ.

·         Материалыг хугацаанд нь ирүүлэх

·         Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй.

·         Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

Иргэн

Хуулийн этгээд

Иргэний үнэмлэхний хуулбар

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан байх

Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг)

Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг)

Нийтийн хооны танилцуулга, үнийн санал

Төсвийн тооцоолол

Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт ирүүлбэл давуу тал болно)

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт

Ажиллах хүчний мэдээлэл , мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, нийгмийн даатгал төлсөн байдал

Үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай  тоног төхөөрөмж, хөрөнгийн жагсаалт,( фото зургийн хамт)

Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл гаргах

 

             Ашиглалтын зардалыг түрээслэгч хариуцана.

Материал нээх хугацаа, хаяг байршил

2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр

Нийслэлийн өмчийн харилцааны газрын 304 тоот