Түрээслэгчийг сонгон шалгаруулах зар3
Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
Нийслэлийн Шүд эрүү нүүрний төвийн 1 давхарт байрлах 21 мкв талбайд “Кофе шоп”-ийн зориулалтаар үйлчилгээ эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагт |
||
Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг |
Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн 601 тоотод Утас: 80288899 |
||
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ (ашиглалтын зардал ороогүй дүнгээр) |
1 мкв нь 15000 (арван таван мянган )төгрөг |
||
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шалгаруулна · Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн 2 хувь ирүүлнэ. · Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй. · Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна. |
||
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
Иргэн |
Хуулийн этгээд |
|
Иргэний үнэмлэхний хуулбар
|
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан байх |
||
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг) |
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг) |
||
Төсвийн тооцоолол |
|||
Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт ирүүлбэл давуу тал болно) |
|||
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт |
|||
Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, нийгмийн даатгал төлсөн байдал |
|||
Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт,( фото зургийн хамт) |
|||
Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл гаргасан бол давуу тал болно. |
|||
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Шүд эрүү нүүрний төвийн 602 тоот
|