Түрээслэгчийг сонгон шалгаруулах зар
Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн 1 давхарт байрлах 60 мкв талбайд “Эмийн сан”-ийн зориулалтаар үйлчилгээ эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагт |
Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн захиргаа 410 тоотод Утас: 96467717 |
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ (ашиглалтын зардал ороогүй дүнгээр) |
1 мкв нь 15000 (арван таван мянган )төгрөг |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шалгаруулна · Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн 2 хувь ирүүлнэ. · Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй. · Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна. |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
· Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан байх · Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт ирүүлбэл давуу тал болно) · Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт) · Төсвийн тооцоолол · Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт · Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, нийгмийн даатгал төлсөн байдал · Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт,( фото зургийн хамт) · Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл гаргасан бол давуу тал болно. |
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн захиргаа 410 тоотод
|