ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР - НӨХГ
Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
Нийслэл хотоос баримталж байгаа бодлого шийдвэр, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд ил тод, шуурхай, тогтмол түгээх нийтийн тээврийн хэрэгслээр тав тухтай, зорчих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн тээврийн хэрэгслийг утасгүй интернэтээр тоноглож тэдгээрт суурилагдсан самбар, дэлгэц, болон дотор, гадна орон зайг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 11:00 цагт |
Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг |
Хаяг: Нийслэлийн Өмчийн харилцааны газар Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо Сити таур 3 давхар, Харилцах утас: 95659448, 11-328133 |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
НИТХТ-ийн 2014 оны 65 дугаар тогтоол “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”, НИТХТ-ийн 2014 оны 66 дугаар тогтоол “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын дагуу шалгаруулна. · Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн ирүүлнэ (Материалын битүүмжлэл алдагдсан тохиолдолд хүлээж авахгүй). · Хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй. · Ирүүлсэн материалын үнэн зөв, бүрдэлийг оролцогч бүрэн хариуцна. |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар баталгаажуулсан байх 2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын тодорхойлолт 3.Санхүүгийн чадварыг нотлох баримт (хуулийн этгээдийн сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, сүүлийн 2-3 жилийн санхүүгийн аудитлагдсан тайлан, татварын тодорхойлолт); 4.Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл: · Ажиллах хүчний мэдээлэл (мэргэжлийн инженер нь үндсэн ажилтан байна), · Орчин үеийн шийдэл бүхий тоног төхөөрөмжийг ашиглан Олон Улсын стандартад нийцсэн контентуудыг боловсруулж, шууд горимоор нэвтрүүлэх чадамжтай байх, · Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн мэдээлэл, хүчин чадал, фото зургийн хамт. 5.Нийслэлийн цаг үеийн шинжтэй бодлого шийдвэр мэдээллийг олон нийтэд түгээх бодлого, Үйл ажиллагааны төлөвлөгөө, 6.Санхүүгийн тооцоолол, шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ, (түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, менежментийг хариуцан, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх санхүүгийн чадамжтай байх, Зар сурталчилгааны орлогоос Нийслэлд төвлөрүүлэх орлогын төсөөлөл). 7.Нийтийн тээврийн хэрэгсэлд Wifi төхөөрөмж суурилуулах боломжийн талаарх санал ирүүлэх (давуу тал болно). |
Тодруулга авах |
Сонгон шалгаруулалтын талаар тодруулга авах хүсэлт хүлээн авах хугацаа нь материал хүлээн авах эцсийн хугацаанаас хуанлийн 5 хоногоос багагүй байна. |
Материал нээх хугацаа, хаяг байршил |
Хугацаа: 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр
|