• Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР - ХАН- УУЛ ДҮҮРГИЙН УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР - ХАН- УУЛ ДҮҮРГИЙН УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ

Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга:

ХанУул дүүргийн усан спорт сургалтын төв ОНӨУТҮГ-ийн харъяа 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвд Үсчин-21.7 мкв, Оёдол 15.5 мкв, хувцас засвар 10.3 мкв, Чийрэгжүүлэх өрөө  16 мкв, Чийрэгжүүлэх өрөө 13.5 мкв, фитнес заал 64.1 мкв талбайг үйлчилгээний зориулалтаар түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.    

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

 

2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр  11 цагт

Материал хүлээн авах , мэдээлэл авах хаяг

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Усан спорт сургалтын төв ОНӨУТҮГ

Харилцах утас: 88079772

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

(ашиглалтын зардал ороогүй дүнгээр)

 

 

Доод жишиг үнэ 1мкв 15,000 төгрөг

 

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

·         Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу шалгаруулна.

·         Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн ирүүлнэ.

·         Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй.

·         Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч өөрөө бүрэн хариуцна.

 

 

 

 

 

 

 

 

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

Иргэн

Хуулийн этгээд

Иргэний үнэмлэхийн хуулбар

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл

Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт   (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга хураангуй байдлаар)

Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт хураангуй байдлаар)

Төсвийн тооцоолол

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт

Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар

Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт

(фото зургийн хамт)

Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл гаргасан бол давуу тал болно.

Үнийн санал (доод жишиг үнээс дээш байх)

Материал нээх хугацаа, хаяг байршил

 

2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 15 цагт