Түрээслэгчийг сонгон шалгаруулах зар
Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
Нийслэлийн Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны 1 дүгээр давхарт 25 м2 талбайг ажилчид, үйлчлүүлэгчдэд үйлчлэх “Буфет”-ын зориулалтаар үйл ажиллагаа явуулах түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 12 цаг |
|
Материал хүлээн авах хаяг, холбоо барих утас |
Улаанбаатар хот, БГД, Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны 3 давхар 302 тоот Утас: 70141984, 99804070 |
|
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ (ашиглалтын зардал ороогүй дүнгээр) |
1 мкв нь 15,000 (арван таван мянган) төгрөг |
|
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу шалгаруулна · Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн 2 хувь ирүүлнэ. · Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй. · Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна. |
|
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
Иргэн |
Хуулийн этгээд |
Иргэний үнэмлэхний хуулбар /e-mongolia цахим хуудаснаас авах/ |
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл/ |
|
Түрээсийн төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (харилцагч банкны тодорхойлолт, сүүлийн 6 сарын дансны хуулга) |
Түрээсийн төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, 2023 оны санхүүгийн тайлан, татвар, болон нийгмийн даатгалын өр төлбөргүй тодорхойлолт) |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй болон маргаангүй талаарх тодорхойлолт |
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт /хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын/
|
|
Өөрийн ашиглах обьектын ашиглалтын зардал төлөх чадвартай байх |
||
Үйл ажиллагааны танилцуулга болон буфетны зориулалтаар үйл ажиллагаа явуулсан ажлын туршлага /холбогдох нотлох баримт болон гэрээний хуулбар/ |
||
Худалдан борлуулах бүтээгдэхүүний цэсийн үнийн санал болон танилцуулга |
||
Ажиллах хүчний мэдээлэл, холбогдох сургалтын сертификат |
||
Хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, иргэдэд үйлчилгээг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төслийн төсөөлөл |
||
Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн тодорхойлолт ( фото зургийн хамт) |
||
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 12 цагт Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны 3 давхрын хурлын заал |