МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зар- 8

Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн 1 дүгээр давхарт 30м2  талбайг эмч ажилчид, үйлчлүүлэгчдэд үйлчлэх “Кофе Шоп”-ын зориулалтаар үйл ажиллагаа явуулах түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2024 оны 04 дугаар сарын 02-ны өдрийн 12 цаг

Материал хүлээн авах хаяг, холбоо барих утас

Улаанбаатар хот, СХД, 13-р хороо, Залуус гудамж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв

Утас: 75116000, 94675594

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

(ашиглалтын зардал ороогүй дүнгээр)

1 мкв нь 15,000 (арван таван мянган) төгрөг

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу шалгаруулна

·         Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн 2 хувь ирүүлнэ.

·         Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй.

·         Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

Иргэн

Хуулийн этгээд

Иргэний үнэмлэхний хуулбар  /нотариатаар баталгаажуулсан байх/

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл/

Түрээсийн төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (харилцагч банкны тодорхойлолт, сүүлийн 6 сарын дансны хуулга)

Түрээсийн төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, 2023 оны санхүүгийн тайлан, татвар, болон нийгмийн даатгалын өр төлбөргүй тодорхойлолт)

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй болон маргаангүй талаарх тодорхойлолт

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт /хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын/

 

Өөрийн ашиглах обьектын ашиглалтын зардал төлөх чадвартай байх

Үйл ажиллагааны танилцуулга болон кофе шопын зориулалтаар үйл ажиллагаа явуулсан ажлын туршлага /холбогдох нотлох баримт болон гэрээний хуулбар/

Кофе шопын цэсийн үнийн санал болон танилцуулга

Ажиллах хүчний мэдээлэл, холбогдох сургалтын сертификат

Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн тодорхойлолт ( фото зургийн хамт)

Материал нээх хугацаа, хаяг байршил

2024 оны 04 дугаар сарын 02-ны өдөр 14 цагт

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын 2 давхрын хурлын заал