МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР 6

 

1.    Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд байрлах Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвийн 1 давхрын 25.4 м.кв талбайг “Банк”-ны зориулалтаар үйлчилгээ эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.

 

2.    Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал авах эцсийн хугацаа

2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 17.00 цагт

Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Залуучуудын гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр 203 тоот

Утас: 7711-1299, 99507343

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

 

Жич: (Талбай ашиглалтын зардал ороогүй дүнгээр)

1 м.кв талбайн түрээсийн үнэ 15.000 (арван таван мянган) төгрөг

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шалгаруулна

·         Материалыг битүүмжлэн гадна талд товьёг үйлдэн,  хуудаснуудыг дугаарлаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу 2% ирүүлнэ

·         Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй.

·          Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

Хуулийн этгээд

·         Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан байх

·         Санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг)

·         Төсвийн тооцоолол

·         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт  /хуулийн этгээдээр лавлагааг авна/

·         Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл

·         Түрээслэх талбайн ашиглалтын зардал ороогүй дүнгээр 1 метр квадрат талбайн үнийн саналыг ирүүлэх /доод үнийн дүн 15,000 төгрөг/

Материал нээх хугацаа, хаяг байршил

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Залуучуудын гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр 101 тоот

2023 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр