Түрээслэгчийг сонгон шалгаруулах зар 14
Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Д.Нацагдоржийн гудамжинд байрлах Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн амбулаторын 1 давхарын талбайд буфет үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа явуулах түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2023 оны 11 дугаар сарын 13-ны өдрийн 15 цаг |
|
Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг |
Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв 101 тоот өрөө Утас: 70210238 |
|
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ (ашиглалтын зардал ороогүй дүнгээр) |
1 мкв нь 7000 (долоон мянга) төгрөг |
|
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу шалгаруулна · Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн 2 хувь ирүүлнэ. · Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй. · Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна. |
|
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
Иргэн |
Хуулийн этгээд |
Иргэний үнэмлэхний хуулбар
|
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл/ |
|
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг) |
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, 2022 оны санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг) |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт |
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт /хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын/ |
|
Үнийн санал, үйл ажиллагааны үр ашгийн тооцоолол |
||
Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт ирүүлбэл давуу тал болно) |
||
Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгал төлсөн байдал, мэргэжлийн диплом, лиценз |
||
Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт,( фото зургийн хамт) |
||
Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл |
||
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2023 оны 11 дугаар сарын 13-ны өдөр 16 цагт Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн байрны 1 давхарт 106 тоот
|