Түрээслэгчийг сонгон шалгаруулах зар 11
Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 18-д байрлах Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн 1 дүгээр давхарт байрлах 31,92 м2 талбайг компьютерт томографийн шинжилгээний зориулалтаар үйл ажиллагаа явуулах түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 17 цаг |
|
Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг |
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг, 3 дугаар давхар, Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирлын өрөө Утас: 91110489, 94182211 |
|
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ (ашиглалтын зардал ороогүй дүнгээр) |
1 мкв нь 15,000 (арван таван мянган)төгрөг |
|
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу шалгаруулна · Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн 2 хувь ирүүлнэ. · Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй. · Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна. |
|
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
Иргэн |
Хуулийн этгээд |
Иргэний үнэмлэхний хуулбар
|
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл |
|
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг) |
Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, 2022 оны санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг) |
|
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт |
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт /хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын/ |
|
Үйл ажиллагааны үр ашгийн тооцоолол, үнийн санал |
||
Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт ирүүлбэл давуу тал болно) |
||
Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгал төлсөн байдал, мэргэжлийн диплом, лиценз |
||
Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт,( фото зургийн хамт) |
||
Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл |
||
Материал нээх хугацаа, хаяг байршил |
2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн 1 давхарт хурлын танхимд
|