МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Түрээслэгч сонгон шалгаруулах зар

Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь дараах 7 барилга, байгууламжийн талбайг /Тус бүр/ түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд:

 

1.    Баянгол дүүргийн 14-р хороо Москва рестораны хажууд байрлах гар утас худалдааны төвд гар утас худалдааны талбай, гар утас засвар, гоо сайхны талбай

2.    Баянгол дүүргийн 1-р хороо хуучнаар Учрахгүй өрхийн эмнэлгийн хуучин байрыг “Албан тасалгаа”-ний зориулалтаар

3.    Баянгол дүүргийн 7-р хороо хуучнаар “Аминжаргалан” өрхийн эмнэлэг байрлаж байсан хуучин байрыг “Албан тасалгаа”-ний зориулалтаар

4.    Баянгол дүүргийн 8-р хороо хуучнаар “Эрхэм жаргалан” өрхийн эмнэлэг байрлаж байсан байрыг “Албан тасалгаа”-ний зориулалтаар

5.    Баянзүрх дүүргийн 7-р хороо Сансар зочид буудлын хажууд байрлах байрыг “Албан тасалгаа”-ний зориулалтаар

6.    Сонгинохайрхан дүүрэг 461-р гармын өрхийн эрүүл мэндийн төвийн салбар байр

7.    Чингэлтэй дүүргийн 18-р хороонд байрлах хуучнаар “Үйлст нэгтэн” өрхийн эмнэлгийн хуучин байрыг “Бусад” зориулалаар тус тус түрээслэнэ.

Шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж нь сонгон шалгаруулалтын материалыг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 16:30 цагаас өмнө Нийслэлийн Өмчийн харилцааны газарт байгууллагын нэр, хаяг, зориулалт бүрдүүлсэн материалын жагсаалтыг битүүмжлэн ирүүлнэ.

 

Нийслэлийн Өмчийн харилцааны газар

Дэлгэрэнгүй мэдээллийг www.umch.ub.gov.mn

Утас:11-328133, 96364747