МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
ТҮРЭЭСЛЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР- ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАН БЯЦХАН ТЭМҮҮЛЭЛ ТӨВД
Түрээслэх эд хөрөнгийн танилцуулга
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах бяцхан тэмүүлэл төвийн В1 давхарт байрлах 23м.кв талбайд “Буфет”-ын зориулалтаар төвийн 40 гаран эмч, эмнэлгийн ажилтан, өдрийн эмчилгээ болон амбулаториор үйлчлүүлж буй үйлчлүүлэгч болон тэдний эцэг,эх, асран хамгаалагч нарт ажлын өдрүүдэд 08:30-17:00 цагийн хооронд үйлчилгээ эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Хаяг: Баянзүрх дүүрэг 16-р хороо, 16-р хороолол дандрын 27-ын 1
Холбоо барих утас: 95116554, 86004747, 77551100
Түрээслэх талбайн зураг.