ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дүрмийн 7.1.21 дэх заалтыг үндэслэн “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 17:00 цаг хүртэл нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчийн менежментийн хэлтэст хүлээн авна.
Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын талаарх бусад дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын цахим хаягаас авна уу.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сити товер, 303 А тоот
Утас: 70110509
“УЛААНБААТАР ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” ХХК -ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН ДЭЛГЭРЭНГҮЙ МАТЕРИАЛ
“Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарласны дагуу дараах дэлгэрэнгүй материалыг мэдээлж байна.
Дараах нийтлэг шаардлага болон чиглэл тус бүрээр заасан тусгай шаардлага хангасан 3 хараат бус гишүүнийг сонгон шалгаруулна:
ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧДЭД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:
1.Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;
2.Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй, тухайн хуулийн этгээдтэй адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд ажил эрхэлдэггүй байх;
3.Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;
4.Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй;
5.Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй;
6.Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй;
7.Өөрийн үйл ажиллагаа, мэдлэг, боловсрол, хандлагаараа салбартаа болон дотоод, гадаадад танигдсан, туршлагатай байх;
8.Ял, шийтгэлгүй байх;
9.Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх.
ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:
1. Эдийн засаг, санхүүгийн чиглэлээр:
a) Эдийн засаг, санхүүгийн чиглэлийн аль нэг мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх /гадаад улсад магистрын зэрэг хамгаалсан бол давуу тал болно/;
b) Мэргэжлээрээ 5-оос доошгүй жил ажилласан байх;
c) Зам, тээвэр, барилга, үйлдвэрлэл, хөрөнгийн зах зээлийн салбарт хөрөнгө оруулалт, санхүүжилт хариуцсан удирдах албан тушаал эрхэлж байсан ажлын туршлагатай байх;
d) Томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах санхүүжилт олох асуудлаар хэлэлцээ хийх туршлагатай байх.
2. Хууль, эрх зүйн чиглэлээр:
a) Эрх зүйч эсхүл олон улсын эрх зүйч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх /гадаад улсад магистрын зэрэг хамгаалсан бол давуу тал болно/;
b) Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
c) Хуульчийн мэргэшлийн шалгалт өгч, эрх авсан байх /олон улсын хуульчийн мэргэшлийн шалгалт өгч эрх авсан бол давуу тал болно/;
d) Барилга, хөрөнгийн зах зээл, татвар, бизнесийн эрх зүйн чиглэлээр компани, аж ахуйн нэгжид ажиллаж байсан туршлагатай байх;
e) Зам, тээвэр, барилгын салбарт хөрөнгийн зах зээл, IPO чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
3. Зам, тээвэр, барилгын чиглэлээр:
a) Зам, барилга, гүүрэн байгууламжийн инженерийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байх /гадаад улсад магистрын зэрэг хамгаалсан бол давуу тал болно/;
b) Зам, барилга, гүүрэн байгууламжийн чиглэлээр мэргэшсэн зэрэгтэй бол давуу тал болно;
c) Мэргэжлээрээ 7-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
d) Компанийн засаглал, хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлагын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (аль компанийн аль чиглэлийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгаагаа тодорхой бичих);
2.Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4х6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
3.Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
4.Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ сертификатын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
5.Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
6.Иргэний ял шийтгэлтэй эсэх цагдаагийн байгууллагын лавлагаа;
7.“Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухай хуулийн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалсан эсэх тухай” шүүхийн лавлагаа;
8.Компанийн засаглалын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
9.Нэр дэвшигчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан тухайгаа тодорхойлох лавлагаа болон бусад нэмэлт материалууд;
10.Шаардлагатай гэж үзсэн бусад материал.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ГАЗАР:
Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 17:00 цаг хүртэл нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчийн менежментийн хэлтсийн 303 А тоот өрөөнд хүлээн авна.
АНХААРАХ ЗҮЙЛС:
1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.
2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.
3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.
Нэмэлт мэдээллийг 70110509 дугаарын утаснаас авна уу.
НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗАР